Төрийн ордонд "төрсөн" анхны дуу

2017/06/07

УИХ-ын гишүүн С.Жавхлан долоон хоногийн өмнө шаардлагынхаа хариуг хүлээн Төрийн ордон дахь ажлын өрөөндөө "Хүслийн цагаан харгуй" хэмээн шүлэг тэрлэж амжсан. Угийн уран бүтээлч зантай гишүүн маань шүлгээ дуу болгон амжжээ.

Төрийн ордонд "төрсөн" анхны уран бүтээлийг  нь та бүхэнд хүргэж байна.  



Өөрийн нүүр хуудсандаа "Өмнө нь Жавхлаан чи зөвхөн дуугаа дуул гэдэг дуулаад л явж байдаг, Жавхлаан чи тэмцээч ээ гэнэ дуугаа хаячихаад л тэмцээд л гүйгээд байсан. Буруу байсан байна. Одоо бол ерөөсөө гар хөл хүрэх бүх юмыг хийнэ. Бүгдийг нь хийнэ. Ганцаархнаа ганц ганц юм хийж чаддаг тийм юм байхгүй. 

Хэрэлдэнчиг хэлэлцэнчиг, шүүнчиг тунгаанчиг, үнэн бурууг чинь илчилнэ, дуугаа ч дуулна, хуралдаа ч сууна. Шаардлагынхаа хариуг ч авна эх орноо цэгцэлнэ цэвэрлэнэ, Монголоо аварна. Залуус аа та нар ч гэсэн өөрийн чадах бүгдийг хийж худал бусармаг бүхнээс эх орноо салгацгаая аа.

Сая шаардлагын хариу хүлээн албан өрөөндөө хонож эх орноо бодож зүрх сэтгэл минь шатаж, гуниж гашилж, өмөрч өмөлзөж суухдаа шүлгийг нь бичиж бүтээсэн "ХҮСЛИЙН ЦАГААН ХАРГУЙ" дуугаа та бүхэнд хүргэж байна." хэмээжээ.



Т.Очир

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна