Сөүлийн гудамжны автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаана

2017/06/08
Шөнийн гэрэлт гудамж төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тохижилт, худалдаа үйлчилгээний ажил хийгдэж байна.

Энэ ажлын хүрээнд 2017.06.07-ны өдрийн 20цагаас 2017.06.08-ны өдрийн 06цаг хүртэл агаарын гэрэлтүүлэгийн тоноглолын ажил хийх юм. Мөн 2017.06.08-ны өдрийн 16 цагаас худалдаа, үйлчилгээний асар байрлуулах, цахилгаан, хийн түлшний холболт хийх, төслийн нээлтийн үйл ажиллагааны бэлтгэлийг хангахын тулд Сөүлийн гудамжны замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаах гэж байна.

Иймд эрхэм жолооч та дээрх чиглэлээс бусад замыг сонгон хөдөлгөөндөө сахилга, соёлтой оролцоно уу.

Замын цагдаагийн алба


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна