​“Дайчид” аваргын цомд нэг алхам ойртлоо

2017/06/08

NBA-ийн финалын гурав дахь тоглолт боллоо. “Кавальерс”-ийн талбайд болсон тоглолт дөрвөн үеийн турш тун өрсөлдөөнтэй өрнөв. Өмнөх хоёр тоглолтод гуравдугаар үед үнэхээр хангалтгүй тоглож байсан “Кливленд” өнөөдөр тэр алдаагаа засаж чадсан. Улмаар дөрөвдүгээр үеийн төгсгөл хүртэл тэргүүлж байлаа. Тооны харьцаа 113:111 байхад Кайл Корвер шидэлтээ алдсан бөгөөд “Голден Стэйт Уорриорс”-ын Кевин Дюрант гурван онооны шидэлтээ чулуу болгож, багтаа тэргүүлэл авчирсан юм.

Ийнхүү эцсийн мөчид “Уорриорс” өрсөлдөгчөө буулган авч, цувралыг 3:0 болголоо. Өнгөрсөн жил Леброн ба түүний нөхөд 3:1-ээр эргэн ирэлт хийж, түүх бүтээсэн. Гэхдээ энэ жил Леброны баг аварга авах боломжоо бараг алдсан гэхэд хилсдэхгүй. Супер багтаа супер од Кевин Дюрантыг багтаа элсүүлж, бүрэн утгаараа төгс баг бүрдүүлсэн “Уорриорс”-ыг дийлдэх арга байхгүй бололтой. “Морин Цэргүүд” нэр төрийн хожил авах хэрэгтэй болов уу. 

Эх сурвалж: www.gogo.mn

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна