Мисс А.Баярцэцэг АНУ-ын нийслэл Вашингтон хотноо өнгөрөгч 12-р сард зохион байгуулагдсан 66 дахь удаагийн “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд амжилттай оролцсон билээ. Тэрбээр тэмцээнд шилдэг 11 миссийн нэгээр тодорч, урд өмнө гарч байгаагүй түүхэн амжилтын эзэн болсон юм.
Олон түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн мисс бүсгүй дэлхийд чансаагаараа дээгүүр байр эзэлдэг миссийн тэмцээний шүүгчээр ажиллахаар божээ. Тодруулбал АНУ-ын нийслэл Вашингтон хотноо ирэх наймдугаар сард “Америкийн эх дэлхийн мисс” гоо бүсгүйн тэмцээн болно. Тус тэмцээний шүүгчээр нийт 14 хүн ажиллахаар болсон бөгөөд манай улсаас “Торго модель” агентлагийн загвар өмсөгч, мисс А.Баярцэцэг оролцохоор болсон байна.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна