Усан спортын шинэ төрөл болох “Усан дээр дугуйтай явах" спорт олны анхаарлыг татаж эхэллээ. Унадаг дугуй болон завийг хослуулсан "Schiller S1" нэртэй энэхүү төхөөрөмж нь 4500 ам.долларын үнээр худалдаалагдаж байна. Зохион бүтээгч нь өөрийнхөө нэрээр нэрлэсэн энэхүү төхөөрөмж шинэ зах зээл, шинэ спортын төрлийг бий болгоно гэдэгт итгэж буйгаа зохион бүтээгч Жуда Шиллер илэрхийлжээ.
"Schiller S1" дугуйг олон улсын тансаг зэрэглэлийн "Aman", "Four Seasons", "JW Marriott" зэрэг зочид буудлууд үйлчилгээндээ багтаасан байна. Одоогоор олон улсын 14 амралт, аялал жуулчлалын газарт энэхүү усан спортын үйлчилгээг нэвтрүүлээд байгаа бол цаашлаад энэ онд 21 болж өсөх төлөвтэй байна.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна