Монгол Улсын Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт хүүхдийн нэрт зохиолч Жамбын Дашдондог хорвоогийн мөнх бусыг үзүүлж, монголын ард түмэнд хүнд гарз тохиолоо. Ж.Дашдондог нь “Аав, ээж, би”, “Морьтой үлгэр”, “Чулуун домог”, “Өргөө”, “Гурван марал” зэрэг шилдэг бүтээлээрээ дэлхийн хүүхдийн утга зохиолын санд дорны гүн сэтгэлгээг сувд адил шигтгэн, үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч билээ. Монголын хүүхэд багачуудын хамгийн хайртай хүмүүний нэг Ж.Дашдондог зохиолчоо тэнгэрийн орноо одсонд Монголын нийт зохиолч, яруу найрагчид утга зохиолд хайртай мянга мянган уншигчдын өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан болтугай.
Сэтгэгдэл бичигдээгүй байна