Элсэлтийн Ерөнхий шалгалт өгөх гэж яваад осолд орж амиа алджээ

2017/06/14
Ерөнхий боловсролын сургуулийн Элсэлтийн Ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэлж байна. Үүнтэй холбогдуулан хөдөө орон нутгийн хүүхдүүд аймаг, сумынхаа төвд очиж шалгалтаа өгөх юм. 

Тэгвэл шалгалт өгөхөөр явж байсан хүүхдүүд осолд орсон харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Сайншандаас Замын-Үүд рүү явах замын 466-р шонгийн хажууд “Норд бенз”  автомашинтай, “Соната” автомашин мөргөлдсөн байна. Ослын улмаас жолооч Дархан-Уул аймгийн харъяат 31 настай эрэгтэй Б, жолооч Сайншанд сумын харъяат 49 настай М, Замын-Үүд сумын харъяат 18 настай эрэгтэй Д, Сайншанд сумын харъяат 18 настай эрэгтэй Б нийт 5 хүн  нас баржээ. Харин Дорноговь аймгийн харъяат 17 настай эрэгтэй Т,  17 настай эрэгтэй Г нар гэмтэн эмнэлэгт хүргэгджээ. Ослын шалтгааныг тодруулахаар аймгийн цагдаагийн хэлтэс ажиллаж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна