Түрүүч Ц.Элбэгдоржийн шүлэг

2017/06/14
Түрүүч Ц.Элбэгдоржийн 1983 оны зургаадугаар сарын 29-ний өдрийн  “Улаан Од” сонины  № 52 (8419) дугаарт хэвлүүлсэн “Би эх орны цэрэг” шүлэг.

Нандин эрдэнийн баялаг хангайгаа
Наран тунамал шаргал говио
Үүл сэмэлсэн өндөр Алтайгаа
Үйлс нь ариун ард түмнээ
Эх орон ахан дүүс минь гэж
Элэг зүрхэндээ багтааж чадсан
Хүү чинь хилийг тань манадаг болохоор
Хэн ч эх орон таныг цочоох ёсгүй
Тойром бүрд, булаг, нуурууд нь
Толионд нь сүүдэр буухад эвгүйцдэг
Амгалан тайван миний эх орон
Аяа та надад итгэж болно
Хурганы арьсан өлгийд
Өлхөн багтаж бойжсон
Хуруун чинээ газарт тань
Өлмий тавин боссон хүү чинь
Эх орон танд аюул тулгарвал
Энэ биеэрээ хаагаад зогсох
Алтан манжлагат тугийн чинь намираан дор
Алдраар тань овоглосон цэрэг болсон

Түрүүч Ц.Элбэгдорж   


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна