Г.Доржзодовыг цагдаагийнхан хамгаалалтанд авчээ

2017/06/15
МАН-ын удирдлагуудын 60 тэрбумын бичлэгийг тараасан гэх иргэн Г. Доржзодовыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлаж байхад нь хүчний байгууллагынхан өнөө өглөө бүсэлсэн нь сошиалд шуугиан тарив. Тэрбээр өөрийг нь баривчлах гэж байгаа талаар өөрийн твиттертээ бичсэн байна.

 

Харин хуульзүйн дэд сайд Б.Энхбаяр "Цагдаа иргэн Г.Доржзодовын аюулгүй байдлыг хангах зорилгоор хамгаалалтад авсан. Ямар нэгэн баривчлах үйл ажиллагаа явагдаагүй" хэмээн мэдэгджээ.
 



Үүний хариуд  иргэн Г.Доржзодов хамгаалалт хүсээгүй гэдгээ тодотгожээ.



Сүүлд ирсэн мэдээллээр Г.Доржзодов Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Ц.Оюунгэрэлийн байранд байгаа аж.

Т.Хэрлэн


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна