Гоша буюу Оросын домогт жүжигчин Алексей Баталов таалал төгсчээ

2017/06/15

Бидний сайн мэдэх "Амьдрал нулимсанд дургүй" киноны Гоша буюу Оросын домогт жүжигчин Алексей Баталов өнөөдөр өглөө 06 цагт 89 насандаа Москвагийн төв эмнэлэгт хорвоогийн мөнх бусыг үзүүлэв.

Алексей Баталов тухай товч: Алексей Баталов нь 1928 онд урлагийн гэр бүлд төржээ. Түүний аав Владимир Петрович Баталав жүжигчин, кино найруулагч хүн байсан байна. Түүний ээж мөн жүжигчин хүн байжээ.Тэрээр хоёр удаа гэрлэж байж.

Шагнал: Социалист Хөдөлмөрийн баатар, ЗСБНХУ-ын Гавъяат жүжигчин, ЗСБНХУ-ын Ардын жүжигчин, ЗХУ-ын Ардын жүжигчин тэрээр нийт 40 гаруй кинонд гол дүр бүтээж дүрээ мөнхөлсөн байна. Түүний тоглосон "Өнөр бүл" буюу "Большая семья" киногоороо Каннын наадмаас шилдэг гол дүрийн шагналыг авч байжээ.

Эрүүл мэндийн байдал нь: Түүний толгой байнга эргэдэг байсан гэнэ. Үүнээсээ болж өнгөрсөн нэгдүгээр сард унахдаа хүзүү болон баруун хөлөө хугалсан байна. Түүнд хагалгаа хийснээс хойш эмнэлэгт ихэвчлэн хэвтэж өнгөрүүлсэн байна.

Х.Хатангоо

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна