С.Зоригийн амийг хөнөөсөн Ц.Амгаланбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн Хяналтын шатны шүүх хурал өнөөдөр 09:00 цагт Улсын Дээд Шүүхэд болно.
Шүүх хурлаар Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Содномдаржаа, түүний өмгөөлөгч Л.Мөнхтөр, шүүгдэгч Ц.Амгаланбаатар, түүний өмгөөлөгч Д.Дашдорж, шүүгдэгч Т.Чимгээ, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюуны өмгөөлөгч Л.Энхсайхан нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.
С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна