“Говь”-ийг аварсан баатруудад ард иргэд талархал илэрхийлсээр байна

2017/06/16
Говь кашмер ХК-ийн үйлдвэрийн барилгад гарсан галыг унтраахаар энэ сарын 14-ний 20:50 цагаас эхлэн Онцгой байдлын байгууллагын гал түймэр унтраах аврах 11 ангийн 19 тасаг гал унтраах зориулалтын 31 автомашин, 158 албан хаагч, Ус сувгийн удирдах газраас 12, нийслэлийн хот тохижилт үйлчилгээний газраас 8, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгээс 18, цагдаагийн байгууллагаас бүрдсэн 300 гаруй албан хаагч одоог хүртэл тасралтгүй үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Түүнчлэн өнөө өглөөнөөс эхлэн ОБЕГ-ын харьяа  Аврах тусгай ангийн 60 албан хаагч хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа юм.

Одоогийн байдлаар  галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар задаргаа хийн ажиллаж байна.

Ийнхүү үүргээ гүйцэтгэн ажиллаж байгаа албан хаагчдад маань ард иргэд сошиал ертөнцөөр талархал илэрхийлсээр байна. Мөн үндэсний үйлдвэрлэгчид маань хоол, хүнсний бүтээгдэхүүн, ус ундаа, сүү хүргүүлээд байгаа юм.

Ингээд та бүхэндээ иргэдийн талархал илэрхийлсэн постуудыг хүргэе.














Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна