Д.Мөнхжаргал:Нийслэлийн 9 дүүргийн багш, мэргэжилтнүүдийг сургалтанд хамрууллаа

2017/06/17
"Монгол хүн" хүмүүжлийн аяны хүрээнд 100 сургагч багш бэлтгэх сургалт энэ сарын 12,13-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө.



Тус аяныг санаачлагч, НИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал арга хэмжээний талаар хэлэхдээ "
Монгол хүний нэр төр, Монгол хүний үнэ цэнэ, Монгол улсын хэтийн хувь заяа, тогтвортой хөгжлийг тодорхойлох ирээдүйн Хүнлэг, Бүтээлч, Зорилготой, Хариуцлагатай, Ухаалаг Монгол хүнээ бэлтгэх зорилго бүхий сургалт амжилт боллоо.

Нийслэлийн 9 дүүргийн мэргэжилтэн, ЕБС-ын захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, багш, СӨБ-ын эрхлэгч, арга зүйч, багш нарын төлөөлөл 3 модуль, 24 цагийн сургалтанд хамрагдаж, сургагч багшийн хүндтэй бөгөөд хариуцлагатай үүрэг, итгэлцлийг баталгаажуулан гарын үсэг зурж, Сертификатаа гардан авлаа.

Бүтэн хоёр өдрийн турш нөр их хөдөлмөр гаргаж Монгол хүүхдийн 9 эрмэлзэх зүйл, хүмүүжлийн арга зүй, шалгуурыг хамтдаа тодорхойлж, аугаа бөгөөд энгийн хүмүүжлийн арга зүйг олон хэлбэрээр суралцсан, заасан эрхэм багш нар та бүхэндээ гүн талархал илэрхийлье" гэв.








Т.Хэрлэн 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна