Амралтын өдрүүдэд 95 согтуу жолоочийг илрүүлэн саатуулжээ

2017/06/19
Замын цагдаагийн алба өнгөрсөн амралтын өдрүүдэд гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 95 жолоочийг илрүүлэн саатуулж ажилласан байна.

Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс дээр нийт 567 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авчээ. Зам тээврийн ослын 411 дуудлага бүртгэгдсэнээс осол, хэргийн улмаас 16 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 7, мөргөлдсөн 13, онхолдсон 1, үл хөдлөх зүйл мөргөсөн /шон, хашаа гэх мэт/ 2 осол тус тус бүртгэгдсэнийг ЗЦА шалгаж байгаа аж. 

Хоёр хүүхэд замын осолд өртсөн байна. Тухайлбал,  БГД-ийн нутаг Өргөө кино театрын урд замд T.Crown маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч, ганцаараа явж байсан 6 настай Б-г мөргөж гэмтээжээ. 

Иймд эцэг эхчүүд та бүхнийг бага насны хүүхдээ хараа хяналтгүй явуулахгүй байхыг анхааруулж байна. 

Замын цагдаагийн алба


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна