Португалд ойн түймрийн улмаас 62 хүн амиа алдав

2017/06/19

Өнгөрөгч 18-нд Португалийн Дотоод хэргийн төрийн нарийн бичгийн дарга Хорхе Гомес Португалийн төв нутагт ойн түймэр гарсны улмаас 62 хүн амиа алдаж, 54 хүн түлэгдэж, шархадлаа. Португалийн засгийн газар онц байдал зарлаж, 18-наас эхлэн улс даяараа 3 хоног эмгэнэн гашуудах шийдвэр гаргажээ.

Энэ түймэр анх Португалийн төв нутгийн Педрогао Гранд хотод гарсан байна. Орон нутгийн цагаар 17-ны 15 цагийн үед түймэр гарч, галын хүч улам нэмэгдэн, газар авсны улмаас ноцтой гамшигт өртөөд байна. Гал сөнөөгчид гамшгийн бүсэд яаралтай ажиллаж байна.

Энэ түймэр гарсан эх сурвалж нь том модыг аянга ниргэснээс болсон гэж цагдаагийн байгууллага үзэж байна.

Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна