​Хувь хүний орлогын албан татварын буцаан олголтын биелэлт 88 хувьтай байна

2017/06/19
Энэ оны Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт  хэвийн үргэлжилж байна. 2017 оны 6-р сарын 15-ны байдлаар, НӨАТ-ын буцаан олголтоор 64.1 тэрбум төгрөг олгож, төлөвлөсөн дүнгийн 61 хувийн, ХХОАТ-ын буцаан олголтоор 39.9 тэрбум төгрөгийг олгож, төлөвлөсөн дүнгийн 88 хувийн тус тус биелэлттэй байна. 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан буцаан олголтын нөхцөл, шаардлагыг хангасан 497’432 татвар төлөгч иргэнд 34.9 тэрбум төгрөгийг буцаан олгоод байна.  НӨАТ-ын сугалааны тохирлоор 2.1 тэрбум төгрөгийг олгов. Мөн НӨАТ-ын илүү төлөлттэй 15 аж ахуйн нэгжид 25.4 тэрбум төгрөгийг олголоо. 

Хувь хүний орлогын албан татварын хуульд заасны дагуу 39.9 тэрбум төгрөгийн буцаалт олголтыг орон нутгийн төсвөөс иргэдэд олгосон юм. Тухайлбал Нийслэлийн төсвөөс 24.9 тэрбум төгрөгийг олголоо.    


Эх сурвалж: Сангийн яам


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна