​Саудын Арабын хаан, хаан сууринаа хүүдээ залгамжлуулахаар болжээ

2017/06/22

Өчигдөр буюу 21-ны өдөр Саудын Арабын хаан, ерөнхий сайд Салман бин Абдулазиз Ал Сауд зарлиг буулгаж, ач хүү Мохаммед бин Наефдээ хаан ширээ, дотоод хэргийн сайдын албан тушаалаа өгөхөөс татгалзаж, өөрийн хүү дэд хаан Мохаммед бин Салманд хаан сууринаа шилжүүлэн өгч, Батлан хамгаалахын сайдын албан тушаалыг үргэлжлүүлэн хариуцуулжээ. 

Image result for mohammed bin salman

Саудын Арабын үндэсний телевизийн мэдээгээр, комиссын 34 гишүүний 31 нь дээрх зарлигийг дэмжсэн байна. Комисс бол Саудын Арабын эзэн хааны гэр бүлийнхнээс хааны залгамжлагчийг сонгодог байгууллага юм. Түүний гишүүд хааны удам угсаа, гэр бүлийн дээд зиндааны хүмүүсээс бүрддэг. 

2015 оны 1-р сард Салман бин Абдулазиз Ал Сауд хаан сууринд сууснаас хойш, хаан суурин залгамжлагчаа ийнхүү хоёр дахь удаагаа өөрчилжээ. 
 
Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна