Юнивишн ХХК-с сонгуультай холбоотой мэдэгдэл гаргалаа

2017/06/25

Монгол улсын сонгуулийн тухай хуулийн 68.6-д "Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрийн өмнөх өдрийн 00.00 цагаас өмнө зогсооно" гэж заасан байдаг. Юнивишн ХХК Сонгуулийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах үүднээс 2017.06.25-ны 00:00 цагаас 2017.06.27-ны 00:00 цаг хүртэл бүх сувгуудын ухраах, зогсоох, дахин эхлүүлэх, нөхөж үзэх үйлчилгээг түр хугацаагаар хязгаарлах болсныг мэдэгдэж байна. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна