360 мянган иргэний овог нэр, хүйс давхацсан тухай мэдээлэлд тайлбар өглөө

2017/06/26
УБОӨЕГ-аас өнөөдөр нийслэлийн хэмжээнд сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэлтэй 360 мянган иргэний овог нэр, хүйс давхацсан тухай мэдээлэлд албан ёсны тайлбар хийв.

УБОӨЕГ-ийн дарга Р.Содхүү, Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Баттулга өчигдөр буюу энэ сарын 25-нд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд санал өгөх насны иргэдээс нийслэлийн 363 мянган хүний овог нэр, хүйс адилхан байна” гэсэн мэдээлэл хийсэн. Энэ бол ташаа мэдээлэл.

Монгол хүний овог, нэр олон давхацдаг. Нийслэлийн хэмжээнд 350 мянга гаруй иргэний 106 мянга 842 овог нэр ижил байдаг. Тухайлбал, Ганболдын Ганцэцэг гэдэг нэртэй эмэгтэй нийслэлд 72 байна. Мөн Ганболдын Солонго гэдэг эмэгтэй 66, Ганбаатарын Ганчимэг эмэгтэй 66, Ганбаатарын Ганзориг эрэгтэй 61 гэх мэт. Иргэдийн овог нэр 2-72 удаа давхцаж байгаа юм. Энэ хүмүүсийн регистрийн дугаар бүгд өөр. Монгол Улсын Иргэний бүртгэлийн сан ТЕГ-ийн харъяанд байдаг. Хамгаалалт, хяналт сайн. Эндээс мэдээлэл алдагдах боломжгүй” хэмээв.

Мөн тэрбээр, УБОӨЕГ нь нийт 3000 гаруй хүн албан хаагчтай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг зохион байгуулахаар сүүлийн гурван сарын хугацаанд амралтгүй ажиллаж байгаа 3000 албан хаагчийг хариуцлагагүй ажилладаг мэтээр нийтэд мэдээлсэнд харамсаж буйгаа дурьдав.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна