Гурван настай хүү голд урсаж байжээ
Гурван настай хүү энэ сарын 24-ний өдөр Туул гол дагуу усанд хөл алдаж урсаж байсныг Онцгой байдлын 105-ын завьт эргүүл шуурхай ажиллаж уснаас аварсан байна. Хүүгийн эцэг эх нь голын эрэг дээр байсан ч хүүхдээ хараа хяналтгүй орхисны улмаас ийнхүү усанд осолдох гэж байжээ.
Иймд эцэг эхчүүдэд бага насны хүүхдийн аюулгүй байдлыг ханган, хараа хяналттай байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
Т.Очир
Сэтгэгдэл бичигдээгүй байна