09:00 цагт
Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны хамтарсан ажлын хэсгийн хүрээнд “МУ-ын Санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулан СТБЗ-ийн II улирлын хуралдаанаар хэлэлцүүлээд байна. Хөтөлбөрийн төслийг олон нийт, мэргэжлийн байгууллагуудад танилцуулан санал авах зорилготой олон нийтийн хэлэлцүүлэг “The Corporate Hotel & Convention Centre”-д болно.
09:30 цагт
“Сүү” ХК-ний зургаан тэрбум төгрөгийн бондыг бүртгэж анхдагч зах зээлийн арилжаа хийхийг зөвшөөрсөн. Энэхүү арилжааны нээлт Хөрөнгийн бирж дээр болно.
11:00 цагт
Ирэх сард болох “Анагаахын оюутны олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар хурал”-ын талаар Монгол Ньюс-ийн Мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлалаа.
11:00 цагт
Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Улсын комисст ажилладаг ажилчдын хууль бус үйлдэл "авилгал,хээл хахууль"-ийн талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын үүдэнд цуглаан хийнэ.
13:20 цагт
“Үнсгэлжин” дуурийг тоглох гэж буй талаар ГХЯ-нд хэвлэлийн хурал зарлалаа.
14:30 цагт
Зам, тээврийн хөгжлийн яам - НҮБ хамтран сургалт, хуралдаан “Blue Sky Tower”-т болно.
Сэтгэгдэл бичигдээгүй байна