Нийслэлийн бүтээн байгуулалтын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт, Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд 2017 оны 07 дугаар сарын 02-ны 02:00 цагаас 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 23:00 цаг хүртэл автозамын хучилтын ажил хийгдэж байгаатай холбогдуулан дайран өнгөрч буй 4 чиглэлийн замналд өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна. Үүнд:
Ч:6 “Толгойт-Нарны зам-Ботаник”
Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв”
Ч:14 “Нарангийн гол-10-р хороолол”
Ч:62 “Алтан-Овооны 42-р гудамж /СХД-ийн 26-р хороо/-Саппоро-10-р хороолол” чиглэлүүдийн замналд өөрчлөлт орох болно.
Иймд иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөж нийтийн тээврийн үйлчилгээг авна уу. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ 11323176, 11326352 дугаарын утсанд мэдэгдэнэ үү
гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна