Дэлхийд нэр алдар нь түгсэн агуу физикч Стивен Хокинг ойрын хугацаанд сансарт аялахаар төлөвлөжээ.
Нүсэр том хар нүхний онолыг баталж, хүн төрөлхтний мэдлэгийн санд маш том хувь нэмэр оруулсан эрдэмтэн огторгуйн гүнрүү Виржин Галактик нэртэй зөвхөн тэрбумтнүүдын аялдаг хөлгөөр аялалд гарахаар зэхэж байгаа ажээ.
''Миний найз Ричард Бренсон надад Виржин Галактик хөлгөөр аялах санал тавьсан, би ч шууд л зөвшөөрсөн'' хэмээн Стивен Good Morning Britain сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Бренсон Виржин Галактик хөлгөө 2009 оноос хойш маш сайн танин мэдүүлэх үйлчилгээ байлгах гэж хичээсэн ч zero-g нислэг маш аюултай, газраас маш хүчтэй түлхэлт өгч хурдтайгаар дээшилдэг учир 2014 онд энэ хүндрэлээс болж нэг нисгэгч амь үрэгдэж, нилээн хэдэн зорчигч гэмтсэн нь түүний бизнесийн нэр хүндийг доош нь татжээ.
Гэвч Стивен энэхүү эрслүүдээс айхгүй байгаа ажээ. GMB сонинд өгсөн ярилцлагадаа тэрээр ''Би гурван хүүхдийн эцэг болсон. Тэд минь надад маш их баяр баясгаланг авчирсан. Харин би одоо сансарт нисэхийг хүсэж байна. Эрсдлүүдээс айж хойш суух нас минь өнгөрсөн'' хэмээн өгүүлжээ.
С.Тэргэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна