ЭЕШ-ын дүн мэдээтэй холбоотой ташаа мэдээлэл олон нийтийг төөрөгдүүлж байна

2017/07/03
Жил бүр элсэлтийн ерөнхий шалгалтыг орон даяар нэгдсэн журмаар авдаг болоод даруй 11 жил өнгөрчээ. Энэ онд улсын хэмжээнд  Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр нийт 40 388 сурагч бүртгүүлсний 87 хувь нь 2017 онд ЕБС төгссөн, үлдсэн 13 хувь нь өмнөх оны шалгуулагчид байсан юм. Үүнээс хөдөө орон нутагт 22889, хотод 17499 шалгуулагч бүртгүүлсэн байна.

Жил бүрийн ЭЕШ-ын үеэр боловсролын чанар муудаж байгаа талаар асуудлууд газар авдаг.  Энэ жилийн хувьд ч мөн адил боловсролын чанар муу гэх асуудал шүүмжлэл дагуулж байна.  Учир нь  2014 оны Элсэлтийн ерөнхий шалгалтанд улсын хэмжээнд Монгол хэлний шалгалтанд 11541 хүүхэд унасан, Математикийн шалгалтанд 30409 хүүхэд унасан тухай хуучирсан дүн мэдээг энэ жилийн шалгалтын дүн мэтээр зарлаж олныг төөрөгдүүлж байгаад иргэд бухимдалтай байгаа юм. 
 
Энэ талаар бид Боловсролын үнэлгээний төвөөс тодруулахад “Цахим сүлжээгээр явж байгаа дүн мэдээ бол худал мэдээлэл. Энэ жилийн нэгтгэсэн дүнг долоон сарын сүүлээр зарлана. Ямар зорилгоор 2014 оны мэдээг сөхөн гаргаж хүмүүсийг төөрөгдүүлж байгааг мэдэхгүй байна. Иймд олон нийт уг худал мэдээнд автахгүй байхыг хүсье” хэмээн мэдэгдэв.







Х.Нэргүй 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна