Орон нутгийн цагаар 3-ны өглөө нийтэлсэн Японы Токио бүсийн парламентын сонгуулийн дүнгээс үзвэл, эрх баригч Либераль ардчилсан нам тус сонгуульд ялагдаж, Токио хотын захирагч Юрико Коикэгийн удирдсан "Анхдугаар Томин" нам ялалт байгуулжээ.
Энэ удаагийн сонгуульд парламентын 127 суудлын төлөө 259 нэр дэвшигч өрсөлдсөн юм. Саналын дүнгээс үзвэл, Либераль ардчилсан нам 23 суудал авч, Токиогийн парламентад олонх байсан байр сууриа алдсан байна. Энэ тоо сонгуулийн өмнө 57 суудалтай байснаасаа ихэд буурч, Либераль ардчилсан намын түүхэнд хамгийн бага буюу 38 суудалтай байсан үеэс ч хүнд байдалд оржээ.
Юрико Коикэгийн удирдсан "Анхдугаар Томин" нам энэ удаа 55 суудал авч Токиогийн парламентад хамгийн олон суудалтай нам болсон байна.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна