Хойд Солонгос улс дахин баллистик пуужин хөөргөжээ

2017/07/05
Өчигдөр буюу орон нутгийн цагаар 4-ний 09 цаг 40 минутад Умард Солонгос улс Умард Пёнъань мужийн Бангхён орчмоос Солонгосын хойгийн зүүн тэнгис рүү баллистик пуужин хөөргөсөн байна.

Тус Пуужин 930 километр зайд ниссэн ч ямар загварын пуужин болох нь тодорхойгүй байгаа талаар Өмнөд Солонгосын цэргийн штабын газар мэдээллэжээ.

Өмнөд Солонгос улс АНУ-тай хамтран пуужингийн талаар нарийн мэдээллийг судалж байгаа аж. 

Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна