​БНСУ, АНУ-ын хоёр арми хамтарсан цэргийн сургууль хийжээ

2017/07/06
5-нд БНСУ-ын арми, БНСУ-д суугаа Америкийн армийнхан хамтарсан цэргийн сургууль хийсэн байна.

БНСУ, АНУ-ын хоёр арми мөн өдөр хамтарсан цэргийн сургуулийн үеэр Солонгосын хойгийн зүүн хэсгийн усан хилд олон пуужин харваж, үүнд БНСУ-ын Hyunmoo II баллистик пуужин, БНСУ-д суугаа Америк цэргийн "газар газар" ангиллын стратегийн пуужингийн системийг хамарсан байна.

Мөн БНСУ-ын хэвлэлийнхэн мэдэгдэхдээ БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ Ин хамтарсан цэргийн сургууль хийх тушаал гаргаж, БНСУ, АНУ-ын холбоотон пуужингаас эсэргүүцэн хамгаалах байр сууриа илэрхийлжээ. Цэргийн сургуулийг АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп ч батлан зөвшөөрчээ. 

4-нд БНАСАУ тив хоорондын баллистик пуужин амжилттай хөөргөснөө мэдэгдсэн юм. Тус пуужин товлосон замаараа 39 минут нисэж, Солонгосын хойгийн зүүн хэсгийн усан хил дэх объектоо 
 
Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна