Эрик Солхейм: Хятадын цөлжилтөөс сэргийлсэн туршлага дэлхий дахинд чухал ач холбогдолтой

2017/07/06
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-гийн байгаль орчны хөтөлбөрийн газрын захирал Эрик Солхейм саяхан Тегеранд болсон шороон шуурганаас хамгаалах олон улсын хуралд хэлсэн үгэндээ: Хятадын цөлжилтөөс сэргийлж, элс манхныг ногооруулсан туршлага дэлхий дахинд үлгэр жишээ, чухал ач холбогдолтой юм гэжээ.

Эрик Солхейм Хятадын цөлжилтийг сэргийлэн шороон шуурганаас сэргийлж буй туршилтыг өндрөөр үнэлжээ. Тэрээр: Саяхан би Хятадын Хөвчийн элсээр очиж, элс манхныг тогтворжуулан сэргийлэх төсөлд дээд технологи, экологийн техникийг ашиглаж байгаа, орон нутгийн малчид элс манханд экологийн аялал жуулчлал хөгжүүлж байгаа төсөлтэй танилцсан. Энэ бүхэн надад гүн сэтгэгдэл төрүүлсэн. Хөвчийн элсний экологийн эдийн засгийн хөгжлийн хэлбэр нь дэлхийн цөлжиж буй бусад улс орон, бүс нутагт туршлага олгож өгч байна гэв.

Тэрээр: "Хөвчийн хөгжлийн арга хэлбэр"-ийн гол агуулга нь шинжлэх ухаан техник, аж ахуйн нэгжийн хөгжил, аж үйлдвэрийг дайчлан элс манхныг ногооруулж, экологийн бүтээн байгуулалтаар ардын амьдралыг сайжруулж байгаа явдал юм. "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалт хэрэгжихийн дагуу Хятадын цөлжилтөөс сэргийлэн засах арга туршлагыг Африк, Дундад Дорнод, Латин Америкт дэлгэрүүлж болох бөгөөд шороон шуурганы зовлонг амсаж байгаа улс орон, бүс нутгийн ард түмэнд үр шимийг нь хүртээж болох юм гэв.

Эрик Солхейм цөлжилт, шороон шуурганы байгаль орчин, хүн төрөлхтний эрүүл мэнд, эдийн засгийн хөгжил, мөн бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлж байгааг чухалчлан үзэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан байна.

Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна