Оросын Ту-95 МS загварын стратегийн бөмбөгдөгч нисэх онгоцоор далавчит пуужин хөөргөж, Сирийн хил дэх хэт даврагч "Лалын улс" бүлэглэлийн объект руу довтолжээ.
Оросын хэвлэл мэдээллийн мэдээлснээр Ту-95 МS загварын стратегийн бөмбөгдөгч нисэх онгоц Сирийн хил дэх "Лалын улс"-ын объект руу Х-101 далавчит пуужин хөөргөж, "Лалын улс" бүлэглэлийн 3 том агуулах, нэг командын газрыг сөнөөсөн байна гэжээ.
Эх сурвалжын мэдээлж буйгаар Ту-95 МS загварын стратегийн бөмбөгдөгч нисэх онгоц нислэгийн явцад нэг удаа шатахуун нэмж, Оросын СУ-30 МS, Су-35 загварын байлдааны нисэх онгоц агаарт хамгаалалт хийжээ. Цохилт хийх үйл ажиллагаа дууссаны дараа бүх нисэх онгоц бааз руугаа аюугүй буцаж очжээ.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна