Өчигдөр буюу 7-р сарын 6-нд Филинппины төв нутагт 6.5 баллын хүчтэй газар хөдөлсөн байна. Одоогийн байдлаар хүн амиа алдаж, шархадсан тухай мэдээлэл тодорхойгүй байна.
Америкийн Геологийн хайгуулын газрын газар хөдлөлтийн мэдээллийн сүлжээний мэдээлж буйгаар орон нутгийн цагаар 6 цаг 03 минутад, Филиппины төв нутгийн Лейте аралд газар хөдөлжээ. Энэ нь нийслэл Манила хотоос 580 километр зайтай бөгөөд газар хөдлөлтийн голомт нь 6.5 километрийн гүнд байжээ.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна