Хүчингийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа Д.Гантулга гишүүний өөр нэгэн сэтгүүлч эмэгтэйтэй утсаар ярьж буй бичлэг нийтэд ил боллоо.
Тэдний яриаг сийрүүлбэл:
Сэтгүүлч: Өөр лүү чинь залгахаар авахгүй тоохгүй байсан шүү дээ.
Д.Гантулга: Би чинь хотод гэргүй шүү дээ, буудалд амьдардаг .
Сэтгүүлч: Юун баян юм. Буудалд юу хийж байгаа юм?
Д.Гантулга: Буудалд юу хийхэв дээ, буудалд архи л ууна шүү дээ. Хөөрхөн охидууд мохидуудтай л сууж байна шүү дээ.
Сэтгүүлч: Чуулган дээрээ ирж суухгүй юм уу?
Д.Гантулга: Чуулгандаа очиж сууна ш дээ одоохондоо бол хэрэгтэй юм болохгүй, ерөнхийдөө нэг хуралшуу юм болоод орон нутгийн сонгуулийн пи ар хийж байгаад л тарна шүү дээ. Тав дахь өдөр угаасаа завсарлана. Чуулган маргааш завсарлана хонгор минь.
Сэтгүүлч: Та тэгээд хотод хаана амьдардаг юм?
Д.Гантулга: Хотод тэгээд буудлаар л амьдардаг шүү дээ. Гэр орон хотод байхгүй. Чи одоо ирээд надтай жаахан суувал суу. Би яриа өгч чадна, үр хүүхэд ч өгч чадна. Олон юм өгч чадна. Зайсангийн Зайсан лаунжид 205 тоотод хүрээд ир.
Сэтгүүлч: За за таныг маргааш чуулган дээрээ ирэхээр л яриа авья даа.
Д.Гантулга: Маргааш би чуулгандаа очихгүй л дээ. Хаха.
Сэтгэгдэл бичигдээгүй байна