Сонгуулийн ерөнхий хорооноос ирц тааруухан байгааг онцоллоо

2017/07/07
Сонгуулийн Ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал  хураалтын ирцийн талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтын явцын мэдээг 17:00 цагийн байдлаар танилцуулъя.

Орон нутгаас 16:00 цагийн ирцийн мэдээлэл СЕХ-нд 17:00 цагт ирсэн. Аймгийн дүнгээр ирц 38.1 хувьтай байна. Хамгийн бага ирцтэй нь Дорнод 30 хувьтай байгаа юм. Нийслэлд 38.85 хувьтай байна. Улсын дүнгээр ирц 38.44 хувьтай байна.

26-ны сонгуулийн мөн үеийн ирцийн мэдээтэй харьцуулахад аймгийн ирц 48 байсан бол 38.1 хувьтай байна. Нийслэлийн дүнгээр 44 хувьтай байсан бол одоо 38 байна. Улсын хэмжээнд 45 байсан бол одоо 38.44 байна. Энэ байдлаас харахад ирц тааруухан байна” гэлээ. 

Х.Онон
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна