Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтын урьдчилсан дүн мэдээгээр Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга нийт сонгогчдын 50.7 хувийн санал авч, 10 аймаг, долоон дүүрэгт ялалт байгуулаад байна.
Тэгвэл Ардчилсан Намаас хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл хийлээ. Энэ үеэр, АН-ын дарга С.Эрдэнэ "Бид мөнгөнд автах биш өөрсдийнхөө ирээдүйн төлөө сонголтоо хийж чаддаг юм байна гэдэг нь харагдаж байна. Нийт 7 дүүрэг дээр манай нэр дэвшигч үнэмлэхүй ялалт байгуулсан. 224 санал авах байрны дүн ирээгүй байгаа. Цаана нь үндсэндээ 70, 80-аад санал авах байрны дүн ирээгүй байгаа. Гадаадад байгаа санал өгөгчдийн тоо нийт дүнд нөлөөлж чадахгүй. Орой саналын дүн 100 мянгаас илүү байсан. Нийт сонгогчид саналаа тогтвортой хийсэн байна. Төв аймагт гараар тооллого хийх шийдвэр гарсан. Техникийн тооллого дээр зөрүү гарахгүй гэж бодож байна. СЕХ-ны 9 гишүүний 7 нь эрх баригч намын томилсон гишүүд байгаа.
Улсын хэмжээн дэхь 1,984 санал авах байрны 90 хувь эрх баригчдынх. Цагдаагийн байгууллага мөн л эрх баригчдын талд ажилласан. Ямар эх үүсвэрээс мөнгө тараасан юм, энэ нь дараа хууль хяналтын байгууллагаар шалгагдах байх гэж бодож байна.
Бид хяналт тавьсан. Төв аймагт МАН-аас нэр дэвшигч ялалт байгуулсан. Гадаадад санал өгөгчдийн тоо 3,000-аас хэтрэхгүй. Хамгийн сүүлийн санал авах байрын мэдээ ирснээр нийт дүн тодорхой болно" гэх мэдээллийг өглөө.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна