Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийнхээ үеэр, “Хоёр дахь шатны сонгуулийн дүн гарлаа. 610 мянга орчим сонгогчийн санал авлаа. Ялалт Ардчилсан намаас нэр дэвшигчийн талд гарч байна. Өнгөрсөн хугацаанд дэмжиж ирсэн сонгогчид, Ардчилсан намыг дэмжигчид, партизанууддаа талархаж байна. Монголчууд яллаа, Монгол яллаа, баярлалаа та бүхэндээ. Монгол Улсын Ерөнхийлөгч эв эеийг барих ёстой. Эвлэлдэн нэгдэж монголчуудыг нэгтгэх. Нөгөө талдаа эдийн засгийн хүндрэлийг даван туулахад ханцуй шамлан орох болно” гэлээ.
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Сонгуулийн ерөнхий хорооноос зарласан мэдээгээр Х.Баттулга 50.7 хувийн санал авснаар энэ удаагийн сонгуульд ялагч болсон нь тодорхой боллоо. Ялалтын үнэ цэнэ, түүнийг байгуулахад оруулсан ард түмний хувь нэмэрт гүнээ талархаж байна” хэмээсэн юм
Сэтгэгдэл бичигдээгүй байна