Маргааш буюу долдугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын 5 дахь ерөнхийлөгч Х.Баттулга ерөнхийлөгчийн тангараг өргөнө. Ерөнхийлөгчийн тангарагаа өргөж дууссаны дараа хамтран ажиллах хүмүүсээ сонгож ажлаа албан ёсоор хүлээж авах билээ.
Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргаар хэн томилогдохыг ард түмэн анхааран хүлээж байгаатай холбоотойгоор Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргаар Зам тээврийн сайд асан А.Гансүх, УИХ-ын дарга асан З.Энхболд нарын аль нэгнийг томилно гэсэн яриа тарсан бөгөөд маргаашын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагааны дараа ил болохыг хүлээх үлдлээ.
С.Тэргэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна