Хүйтэн дайны үед дэлхийн 3 дугаар дайн болохоос аварсан Василий Архипов

2017/07/09
Өөрийгөө болон эргэн тойрны бүх зүйлсийг хоромхон зуур ганцхан товчлуурын даралтаар газрын хөрснөөс арчигдаж байна гэж та зүүдэлж, эсвэл төсөөлж үзсэн үү?

Яг ийм нөхцөл байдалд бид нар үнэхээр байсан бөгөөд үүнийг бид хүйтэн дайний үе гэдэг. Хэрвээ хүйтэн дайн нь дэлхийн 3 дугаар дайн болон хувирч хаа сайгүй цөмийн тэсрэлт болсон бол яах вэ.

Энэхүү аймшигт дайнаас сэргийлж өөрийн амь амьдрал улс эх орноороо дэнжин тавьж  дэлхийн 3 дугаар дайн болохоос сэргийлсэн баатар бол Василий Архипов билээ.



1961 онд АНУ Кубийн коммунист засаглалыг татан буулгах оролдлого хийж бүтэлгүйтэв. Үүний улмаас Куба улс ЗХУ-аас тусламж хүссэн бөгөөд ЗХУ-ийн ерөнхий дарга нэн даруй цөмийн пуужингуудыг хийх материалыг Куба руу илгээв.

1962 оны аравдугаар сарын 16-ны АНУ онцгой байдлын уулзалтаар зэвсэгт хүчний удирдагч нар КУБ рүү шууд зэвсэгт дайралт хийхийг зөвлөсөн боловч АНУ-ийн ерөнхийлөгч Жон Кэннэди татгалзаж арай болгоомжтой үйлдэл хийхээр шийдэв.

Мөн оны 10 сарын 22-нд Жон Кэннэди КУБ рүү ирэх бүх ачааг хаахаар зарлав. Харин ЗХУ-ийн ерөнхий дарга "Ачааг хориглох нь дайны өдөөн хатгалт юм." хэмээн мэдэгдэв. Тэрээр АНУ-ийн ерөнхийлөгч Жон Кэннэди рүү бичсэн захидалдаа: "Олон улсын агаарын болон Усан замаар тээвэрлэх эрхийг хааж боогдуулах нь ноцтой дарангуйлал үзүүлж буй хэлбэр бөгөөд энэ нь дэлхийн 3 цөмийн дайнд хөтлөнө." хэмээжээ. 

Ингээд хүйтэн дайны хамгийн хурцадмал нөхцөл байдалтай 6 хоногийг эхлүүлэв. АНУ пуужингуудыг зайлуулахыг шаардах боловч ЗХУ болон КУБ-ийн зүгээс энэ нь зөвхөн хамгаалалтын арга хэмжээ гэсэн байр суурийг эзэлж байв. 

Мөн оны аравдугаар сарын 27-нд пуужин тээвэрлэсэн шумбагч онгоц станцтай холбогдоход дэндүү гүнд байхад АНУ сигналын төхөөрөмжинд санаандгүй цохигдож улмаар дотор нь байсан цэргүүд дайн эхэлсэн хэмээн буруу ойлгов. Шумбагчийн коммандад байсан 3 оффицер 2 нь улс төрч байсан бөгөөд тэр 2 пуужинг хөөргөхийг тушаасан боловч Василий Архипов эсэргүүцэж тэрбээр дэлхийг аварчээ.

Гэхдээ аюул дуусаагүй байв. Тухайн үед тодорхой бус өдөр АНУ-ийн ерөнхийлөгч Жон Кэннэди ЗХУ-ийн элчин сайд  Анатолий Фёдорович Добрынинтай нууцаар уулзаж тохиролцоо хийн дэлхийн 3 дугаар дайнаас сэргийлсэн гэдэг.
Энэхүү хүмүүсийн ухаалаг бөгөөд зөв шийдвэрийн үр дүнд бидний амьдарч буй дэлхий өнөөдрийг хүртэл цөмийн дайнд нэрвэгдээгүй эргэлдэж байна. 

С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна