УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийнэ

2017/07/10
УИХ-ын ээлжит бус чуулган 09 цагаас нээлтээ хийнэ. Хаврын чуулган энэ сарын 6-нд хаалтаа хийсэн ч шинэ Ерөнхийлөгч тангараг өргөхтэй холбогдуулж УИХ-ын даргын захирамжаар өнөөдөр ээлжит бус чуулган хуралдах гэж байна. Хуралдааныг нээж УИХ-ын дарга М.Энхболд үг хэлэх юм.

Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хороо 09.10 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдана. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” тогтоолын төслийг тус тус хэлэлцэх юм.

Байнгын хорооны хуралдааны дараа чуулганы хуралдаан болох бөгөөд дараа нь шинэ Ерөнхийлөгч тангаргаа өргөнө.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна