Вьетнам улсын ерөнхийлөгч Чань Дай Гуанг Х.Баттулгад баяр хүргэлээ

2017/07/10
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Х.Баттулга сонгогдсонтой холбогдуулж Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Чань Дай Гуанг баяр хүргэж, мэндчилгээ ирүүлжээ.
 
Мэндчилгээнд, "Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд Танд вьетнамын төр засаг болон ард түмний нэрийн өмнөөс баяр хүргэж сайн сайхныг хүсье.
 
Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Таны удирдлага дор Монгол Улс цаашид ч цэцэглэн хөгжиж, ард түмэн аз жаргалтай байна гэдэгт итгэл төгс байна.
 
Өнгөрсөн хугацаанд, Вьетнам-Монголын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж бүхий л салбарт амжилтад хүрсэн. Олон улс болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хамтын ажиллагаа болон хоёр орны ард түмний ашиг сонирхол, хөгжил цэцэглэлтийн төлөө энэхүү харилцаа, хамтын ажиллагааг улам бодит, үр дүнтэй хөгжүүлэхэд Тантай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байна.
 
Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд эрүүл энх, аз жаргал, амжилтыг хүсэн ерөөе" гэжээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна