АНУ, ОХУ ерөнхийлөгч нар хаалттай уулзалтаар юу ярив?

2017/07/10
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар Хамбургт болсон Их хорийн дээд уулзалтын үеэр хаалттай уулзалт хийж хоёр тал Сири, Украйн зэрэг бүс нутгийн асуудал, интернетийн аюулгүй байдал зэрэг асуудлаар ярилцжээ. Уулзалтын дараа хоёр ерөнхийлөгч АНУ, ОХУ, Йордан гурван тал Сирийн баруун өмнөд бүсийн мөргөлдөөнийг зогсоох тухай тохиролцоонд хүрсэн гэжээ. 

Трамп АНУ-ын ерөнхийлөгч болсны дараа анх удаа Путинтэй уулзаж байгаа нь энэ. Америкийн төрийн нарийн бичгийн дарга Рех Тиллерсон хоёр талд уулзалтын дараах хэвлэлийн бага хуралд хэлсэн үгэндээ: Трамп, Путин нар энэ уулзалтаар Сирийн асуудлаар хоёр улс хамтран ажиллах тухай нэлээд удаан ярилцсан гэжээ.

Тэрээр: АНУ, ОХУ, Йордан гурван тал Сирийн баруун өмнөд бүсийн мөргөлдөөнийг зогсоох тухай тохиролцоонд хүрсэн нь Америк, Оросын засгийн газрын хоорондын хамтын ажиллагааны нэгэн үр дүн юм гэжээ.

Хэвлэлийнхэн ОХУ-ын Гадаад Хэргийн сайд Сергей Лавровын үгнээс эш татан мэдээлэхдээ: Гринвичийн цагаар 9-ний 9 цагт гал зогсоох хэлэлцээ хүчинтэй болно гэжээ. Тус бүс нутагт байгаа зэвсэгт хүчин гал зогсоох хэлэлцээг журамлан, бүх талыг хөндлөнгөөс хянах болно.
Х.Нэргүй

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна