Өнгөрөгч Ням гарагт Техасын өсвөр насны охин усны онгоцонд тогонд цохиулж нас барсан байна. Нас барсан охины нэрийг
Медисон Кое гэдэг байсан ба 14 настай охин Нью Мексикод байх аавынхаа гэрт байх үедээ амь насаа алджээ. Охины хамаатнуудын хэлж буйгаар охин усанд орж байхдаа утсаа цэнэглэх гэж байсан эсвэл цэнэглэж буй утсандаа хүрснээс болж үхсэн гэжээ.
Тэрээр Терра Виста дунд сургуулийн наймдугаар ангийг дөнгөж төгсөөд байсан ба Хьюстоны ахлах сургуульд элсэн суралцахаар төлөвлөж байсан бөгөөд харамсалтайгаар ийнхүү амиа алджээ.
С.Тэргэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна