Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Их тэнгэрийн аманд амьдрахгүй

2017/07/13
Монгол улсын 5 дахь ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өмнөх ерөнхийлөгч нарын жишгээр хотоос зайдуу Их тэнгэрийн аманд бус төв шуудангийн өмнө байрлах хуучнаар өвлийн ордонд байрлахаар болжээ. 

Төрийн өндөрлөгүүд өглөө болгон ажилдаа ирэхийн тулд зам хааж, холоос хамгаалагчдын хамтаар сүр бараатай ирдэг ''ёс''-ыг эвдэхээр шийдсэн бололтой. 

Үндэсний их баяр наадмаар гял цал, урлаачдын үнэтэй хувцас хэрэглэлээр зиндаархаагүй түүний сонголтыг ард түмэн хэрхэн хүлээж авах бол?

С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна