Үндэсний их баяр наадмын үеэр таван хүүхэд төөрснийг эцэг эхэд нь олж өгчээ

2017/07/14
Улсын их баяр наадам Төв цэнгэлдэх хүрээлэнг тойрон наадамчин олон  баярын үйлчилгээ хүртэн нааддаг. Энэ үеэр  таван хүүхэд эцэг, эхээсээ төөрсөн гэсэн мэдээллийг цагдаагийн албанаас өгч байна.

Нийслэлийн цагдаагийн газраас гурав дахь жилдээ бага насны хүүхэд эцэг, эхээсээ төөрөх асуудлаас урьдчилан сэргийлэх үүднээс гарт нь тусгай бугуйвч зүүж өгдөг болсон. Энэ жилийн баяр наадмаар нийт 7000 гаруй гарын бугуйвчийг хэвлэж, бага насны хүүхэд болон ахмад настнуудад зүүж өгчээ. Мөн наадамчин олны аюулгүй байдлыг хамгаалах үүднээс Төв цэнгэлдэх хүрээлэнг тойруулан нийт 19 цэгт 48 камерь байршуулсан байна.  29 оюутан цагдаа ажиллаж, иргэд болон жуулчдад  тусаллаа гэж цагдаагийн газраас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна