Бразилийн экс ерөнхийлөгчид 9 жил 6 сарын хорих ял оноов

2017/07/15
Бразилийн шүүгч Серхио Моро: Экс ерөнхийлөгч Да Силва, Луис Инасиу Лула-г авилга, мөнгө угаах гэмт хэрэгт буруутган анхан шатны шүүхээр 9 жил 6 сарын хугацаатай хорих ял оноосон хэмээн  мэдэгдээ.  Глобу агентлагийн мэдээлснээр Экс ерөнхийлөгчид оноосон ялыг шууд гүйцэтгэхгүй, түүнд давж заалдах эрх бий гэж шүүх хурлын дараа Серхио Моро мэдэгдсэн байна.

2016 оны 9-р сард Бразилийн Прокурорын газар ерөнхийлөгч асан Да Силва, Луис Инасиу Лула-г сэжигтнээр тооцсоноо албан ёсоор зарлаж, хууль зүйн байгууллага мөрдөн байцаасны эцэст, түүнд анхан шатны шүүхээр ял оноосон  тухай шүүгч Серхио Моро мэдэгдсэн юм.   

Экс ерөнхийлөгчид оноосон бүх ял гэмийг давж заалдана гэж Да Силва, Луис Инасиу Лула-гийн өмгөөлөгчид мэдэгдсэн байна.  2003 оны 1-р сард Да Силва, Луис Инасиу Лула Бразилийн ерөнхийлөгч болж, улмаар 2007 оны 1-р сард улиран сонгогдсон бөгөөд 2011 оны 1-р сард үүрэгт ажлаа хүлээлгэж өгсөн юм. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна