Туркд цэргийн эргэлт хийхийг оролдсон 7000 гаруй цэргийг халжээ

2017/07/15
Туркийн хэвлэлийн мэдээллээр ноднин цэргийн эргэлт хийхээр оролдсноос хойш Туркт 7600 гаруй цэрэг "Guellen хөдөлгөөн"-д оролцсон хэмээн сэжиглэгдсний улмаас халагджээ. Үүнд 150 генерал, 786 цэргийн тушаалыг түтгэлзүүлжээ.

2016 оны 7-р сарын 15-нд, Туркт цэргийн эргэлт хийхээр оролдож, 250 хүн амиа алдсан юм. Америкт суугаа Туркийн шашны зүтгэлтэн Guellen дээрх оролдлогыг гол зохион байгуулагч хэмээн Туркийн засгийн газар зэмлэн буруушааж, түүнийг Туркт шилжүүлэн өгөхийг Америкаас шаардсаар ирсэн бөгөөд түүний удирдсан "Guellen хөдөлгөөн"-ийг террорист бүлэглэлийн тоонд оруулсан байна.

Эх сурвалжид тэмдэглэснээр өнөөг хүртэл, Туркийн хэмжээнд явуулсан тодорхой арга хэмжээний явцад, бараг 110 мянган хүн албан тушаалаасаа огцорсон бөгөөд тэдний олонх нь цэрэг цагдаа, хууль зүй, тагнуул, засгийн газар, боловсролын салбарынхан юм. Одоо төрийн эргэлт хийхээр оролдсонтой холбоотой байцаалт, цэгцлэн шалгах ажиллагаа үргэлжилсээр байгаа ажээ.
 
Х.Нэргүй

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна