Батсүмбэрт гарсан 6 түймрийг унтрааж, цурманд орууллаа

2017/07/17
БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоор ахлуулсан ажлын хэсэг Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт гарсан гал түймрийн голомт дээр ажиллаж байна. Өчигдөр буюу долдугаар сарын 16-нд ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшингээр ахлуулсан албаныхантай хамтран нарийн судалгаа хийж, 3 удаа үүлэнд нөлөөлж бороо оруулсан бол өнгөрсөн шөнө мөн 5 удаа үүлэнд нөлөөлж, бороо орууллаа. Үүний үр дүнд тус суманд гарсан 6 түймрийг бүрэн унтрааж, цурманд оруулаад байгаа юм.

Түүнээс гадна 27 сая төгрөгийн 5 төхөөрөмжийг сум дундын ойн ангид хүлээлгэн өглөө. Мөн БОАЖЯ-ны ажилчдын нэг өдрийн цалин 5 сая төгрөгийг түймрийн голомтод ажиллаж буй иргэд, албан хаагчдад зориулан зарцуулахыг хүсч Батсүмбэр сумын ЗДТГ-т хандивлажээ.




Х.Нэргүй
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна