​Их Британи "Европоос салан тусгаарлах" тухай хоёр дахь ээлжийн хэлэлцээ болов

2017/07/18
Орон нутгийн цагаар 17-ны үдээс өмнө Брюссель дэх Европын  Холбооны комиссын төв байранд Их Британи "Европоос салан тусгаарлах" тухай хоёр  дахь ээлжийн хэлэлцээ эхэлсэн ба Их Британи болон Европын Холбоо хэлэлцээний хоёр тал ирэх 4 хоногийн дотор, "Европоос салан тусгаарлах төлбөр",  иргэдийн эрх ашиг, Умард Ирландын хилийн тохируулга зэрэг гол асуудлаар  зөвшилцөх юм.

Энэ удаагийн хэлэлцээ бол хоёр талын маш чухал  бодит хэлэлцээ болохоор, гаднынхны анхаарлыг ихэд татаж байгаа юм. Үүнд хоёр тал санал зөрөлдөөнөө нэгтгэж чадах эсэх мөн гол асуудлаар чухал амжилтад хүрч чадах  эсэх нь маш их анхаарал татаж байгаа ажээ.  

Х.Нэргүй
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна