17-нд Туркийн үндэсний их хурал тогтоол баталж, одоо хэрэгжүүлж буй онц байдлыг 7-р сарын 19-нөөс эхлэн 3 сараар сунгахаар болжээ. Ийнхүү тус улс онц байдлаа дөрөв дэх удаагаа сунгаж байна. 2016 оны 7-р сард төрийн эргэлт хийх оролдлого гарсны дараа Туркийн засгийн газар онц байдал зарлаж, олон удаа сунгасан юм.
Эх сурвалжаас үзвэл, урт хугацааны онц байдал нь эрх баригчдын улс төрийн эрхээ нэмэгдүүлэхэд хуулийн баталгаа болж байна. Нэг жилийн турш, Турк даяар 50 мянган хүнийг баривчилж, 110 мянган хүнийг ажлаас халсны олонх нь цэрэг цагдаа, хууль, тагнуул, сургуулийн салбарынхан юм байна.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна