​Чуулга уулзалтад оролцсон дүнг ҮАБЗ-д оруулна

2017/07/18
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017 оны 06 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотод болсон Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов.

Чуулга уулзалтад оролцсон нь хоёр орны улс төрийн харилцан ойлголцол, итгэлцлийг нэмэгдүүлэх, харилцааны уур амьсгалыг бататгах, Стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр болсон гэж Гадаад харилцааны яам үзжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна