Хятад оюутан селфинээс болж 200,000 ам.доллартай тэнцэхүйц урлагын бүтээлийг сүйтгэжээ /бичлэг/

2017/07/19

Англи гаралтай Хонг-Конгд амьдардаг урлаач Саймон Берчийн бүтээсэн титмийн урд селфидэх гэж байгаад тэнцвэр алдаж, улмаар үзмэрүүдийг бүгдийг нь унагаж сүйтгэсэн тохиолдол энэ өглөө гарч урлагт хайртай хүн бүхний сэтгэлийг сэртхийлгээд байна.



Берч хэлэхдээ түүний урласан цорын ганц дахин давтагдашгүй титмүүд засал авхааргүй гэмтсэн гэжээ. Сүйтгэсэн бүх зүйлсийг нийтэд нь тооцож үзвэл 200,00 доллар буюу монгол мөнгөөр 500сая орчим төгрөг ажээ. Мөн тэрбээр хэлэхдээ   ‘’Титэм бол маш эмзэг зүйл. Тэд эрх мэдлийн бэлгэ тэмдэг болдог . Гэхдээ тэд бүгд унаж сүйдсэн нь ямар нэг далд утга агуулж байж болох юм’’ гэжээ.


 
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна