АНУ, Ираны хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд хориг тавив

2017/07/20
АНУ-ын Сангийн Яам,  Төрийн департамент Ираны баллистик пуужингийн төсөл, үндэстэн дамнасан гэмт  хэргийг дэмжсэн гэдэг үндэслэлээр Ираны 18 хувь хүн, аж ахуйн нэгжид хориг  тавьснаа мэдэгджээ. 

Ираны 5 хүн, 7  аж ахуйн нэгжийг Ираны арми, Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусыг дэмжсэн  гэж үзэж хориг тавьсан байна. Үүнээс гадна Иранд төвтэй үндэстэн дамнасан гэмт  хэргийн 1 бүлэглэл, холбогдох 3 хүнийг тус хоригт хамруулсан гэжээ. Америкийн  Төрийн департамент мөн өдөр Ираны баллистик пуужингийн төсөлд оролцсон гэх  үндэслэлээр Ираны 2 байгууллагыг хар жагсаалтад  оруулжээ. 

Хоригийн заалтыг үндэслэн хоригт хамрагдсан хувь  хүн, аж ахуйн нэгжүүдийн Америк дахь хөрөнгийг царцааж, Америкийн иргэд тэдэнтэй  худалдаа, наймааны ажил хийхийг хориглосон байна.  

Трамп энэ жилийн 1-р сард АНУ ерөнхийлөгч болсны  дараа АНУ Ираныг пуужингийн туршилт хийсээр байгаа гэдэг шалтгаанаар тасралтгүй  дарамт үзүүлж, хоригийн хугацаагаа сунгаж, Ираны иргэнийг Америкийн хилээр  нэвтрүүлэхийг хориглох зэрэг арга хэмжээ авчээ. Америкийн засгийн газар: Ираны  баллистик пуужингийн төсөл АНУ-ын ашиг сонирхолд халдаж байна гэсэн бол Ираны  тал баллистик пуужингийн технологи бол улс үндэсний халдашгүй эрх юм гэжээ.  

Х.Нэргүй
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна